Нэмэлт мэдээлэлийг:
П.Баярмагнай
Офис: +976-11-331880
Гар утас: 9911-1851
Хөрөнгө оруулалтын гэрээ Монголын ирээдүйд чиглэгдсэн
Монгол улс, Улаанбаатар хот (ot.mn) – Оюу Толгой компанийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей өнгөрсөн Баасан гаригт болсон олон улсын чуулга уулзалтын үеэр хэлсэн үгэндээ Монголчууд бүгд ирэх олон арван жилийн турш Оюу Толгой төслийн үр ашгийг хүртэнэ хэмээн онцлон тэмдэглэлээ. Уурхайн үйл ажиллагааны туршид олсон ашгийн 55-иас багагүй хувийг монголын талд оногдохоор буйг тэрбээр нэмж хэлсэн байна.
Металз Монгол чуулга уулзалтанд хэлсэн үгэндээ Камерон МакРей “Монголын ирээдүй үе биднийг харж байна. Тэдний аав ээжүүд Оюу Толгой төсөлд ажиллах болно. Түүнчлэн Оюу Толгой мэргэжлийн боловсролын шинэ сургуулиудыг барьж байгуулж байна. Ингэснээр эдгээр хүүхэд залуус ирээдүйд манай ажилтан болох үүд хаалга нээгдэнэ.” гэж дурджээ.
Тэрээр цааш нь “Хүүхэд залуус маань өөрийн ажил амьдралыг өөр салбартай холбосон ч Оюу Толгой төслийн эдийн засгийн үр ашиг тэдний ирээдүйн ажлын байрыг бэлдэхэд чухал хувь нэмэр оруулах болно. Үүнд улс орны зөв бодлого голлох үүрэгтэй.” гэсэн байна.
Ноён МакРей танилцуулгынхаа эхэнд дэлхийн эдийн засгийн өсөлт болон зэсийн гол гол зах зээлийн талаар ярьжээ. “Ази тивд, ялангуяа Хятад болон Энэтхэгт хотжих үйл явц хурдтай явагдаж байгаагаас ихээхэн хэмжээний байшин барилга, дэд бүтэц барих шаардлагатай. Монгол улсын түүхий эд, нөөцийг эдгээр хот суурин, дэд бүтцийг барихад ашиглана“ гэдгийг түүнчлэн дурдав.
Танилцуулгын дараагийн хэсэгт Оюу толгой төслөөс Монгол улсын мэргэжлийн боловсролын салбарыг шинэчлэн, хөгжүүлэх талаар хийж байгаа ажлыг онцлон авч үзжээ. “ Оюу Толгой компани, Монгол улсын Боловсрол Соёл Шинжлэх Ухааны Яамтай энэ чиглэлд хамтран ажиллаж байна” гэж Камерон мэдэгдлээ.” Бид Засгийн газартай хамтран мэргэжлийн боловсролын сургалтын агуулга, заах аргын ур чадварыг олон арван жилийн хугацаанд дэмжих тогтолцоог бий болгож байна” гэж Камерон хэлэв.
Оюу Толгой компани 1200 гаруй багш нарын сургалтыг санхүүжүүлж байгаа бөгөөд дараагийн 5 жилийн хугацаанд дотоодын их, дээд сургуульд 200, гадаадын их дээд сургуулиудад 30 оюутныг тэтгэлгээр сургах юм.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү