Залруулга гаргах тухай

Өнгөрсөн долоо хоногт Оюу Толгой ХХК-тай холбоотой ташаа мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсантай холбогдуулан энэхүү залруулгыг гаргаж байна.

Уг мэдээлэлд 2,600 Хятад ажилчин гүний уурхайд ажиллаж буй мэтээр гарчээ.

Одоогоор Оюу Толгой төсөл нь олборлолт эхлээгүй зөвхөн барилгын шатны ажлууд үргэлжилж байгаа бөгөөд Баяжуулах үйлдвэрийн барилгын ажлыг БНХАУ-ын компаниуд 18 сарын хугацаатай гэрээний дагуу гүйцэтгэж уг компаниудад 2600 орчим хүн ажиллаж байгаа. Гэрээний дагуу барилгын ажлыг хүлээлгэн өгмөгц уг гадаад ажилчид нутаг буцна.

Гүний уурхай нь уул уурхайн байнгын үйл ажиллагааны нэг хэсэг бөгөөд төслийн нийт 3200 гаруй Монгол ажиллагсдын 200 нь ирээдүйн уурхайг ажиллууллахаар энд бэлтгэгдэн ажиллаж байна. Энэ нь гүний уурхайн нийт ажиллагсдын 79% болж байна. Харин үлдэх хэсэг нь Канадаас түр хугацаагаар ирж ажилладаг ахлах мэргэжилтэн, сургагч нар байдаг. Гүний уурхай дахь боловсон хүчний уг харьцааг загвар болгож цаашид барилгын шатнаас үйлдвэрлэлийн шатанд шилжихэд хадгалж үлдэх, өсгөн нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана.

Оюу Толгой ХХК нь Боловсрол Соёл Шинжлэх Ухааны болон Нийгмийн Хамгаалал Хөдөлмөрийн Яамдтай 2010 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр гарын үсэг зурсан Харилцан Ойлголцлын Санамж бичгийн дагуу ирэх гурван жилийн хугацаанд 3,300 иргэнийг мэргэжлийн боловсролын сургалтанд хамруулан уул уурхай, барилга бүтээн байгуулалтын төслүүдэд ажиллах боловсон хүчнийг бэлдэхэд хувь нэмрээ оруулан ажиллаж байна.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн