Олон улсын шатрын холбоо ФИДЕ-гээс дэлхийн шилдэг эмэгтэй шатарчдын дундах 5 дахь удаагийн “Гран-При” тэмцээнийг манай улсад зохион байгуулж байгаа билээ. Тус тэмцээнд Оюу Толгой ХХК-ны зүгээс ивээн тэтгэгчээр оролцож байгаа бөгөөд дэлхийн нэртэй тамирчдыг өөрийн байрандаа хүлээн авч уулзлаа.
Шилдэг тамирчид компаний үйл ажиллагаатай танилцахын зэрэгцээ Оюу Толгой ХХК-ны зүгээс тамирчдад дурсгалын зүйлс гардуулж, компаний Ерөнхийлөгч бөгөөд гүйцэтгэх ерөнхий захирал ноён Кийт Маршал тэмцээнд оролцогчдод хандан “Монгол шатрын баялаг түүхтэй сайхан орон. Тиймээс энэ оронд шатрын түүхээ баяжуулах бас нэгэн боломж олгон энэхүү тэмцээнийг зохион байгуулж байгаад талархаж байна. Дэлхийд нэртэй шилдэг шатарчид Монгол улсад хүрэлцэн ирсэн нь үнэхээр сайхан хэрэг” хэмээн хэлсэн юм.
Хариулт үлдээнэ үү