Монгол Улс, Улаанбаатар хот – Өнөөдөр “Оюу толгой ХХК”-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Дисковер Монголиа 2018” чуулга уулзалтад оролцож, үндсэн илтгэл тавив. Оюу толгой компани тус чуулга уулзалтыг зохион байгуулахад хамтран ивээн тэтгэгчээр оролцож байна. Ноён Торрес уул уурхайн салбарт ажилласан 30 гаруй жилийн хугацаанд Оюу толгойг удирдан ажилласан хоёр жил түүний карьерийн оргил болж байгаад бахархалтай байгаагаа илтгэлийнхээ үеэр онцолсон юм.
Оюу толгойн оруулж буй хувь нэмрийн талаар дараах зүйлийг ярив:
“Оюу толгой нь дэлхийн уул уурхайн түүхэн дэх цорын ганц хамгийн том биш юм гэхэд хамгийн том хөрөнгө оруулалтын нэгд зүй ёсоор орно. 2010 оноос хойш манай компани Монгол Улсын Засгийн газарт татвар, хураамж, төлбөр хэлбэрээр 1.6 тэрбум ам.доллар буюу 2.9 их наяд төгрөг төлсөн байна. Манай компани Оюу толгой төслийн бүтээн байгуулалт, ашиглалтын үйл ажиллагаанд зориулж Монгол Улсад нийт 8 тэрбум гаруй ам.доллар буюу 15 их наяд төгрөг зарцуулсан ба энэ нь Монгол Улсын 2017 оны татварын нийт орлогоос гурав дахин их байна.”
“Монголд үйлдвэрлэв” стратегийн хэрэгжилтийн үр дүнгийн талаар ийнхүү ярив:
“Өнгөрсөн хугацаанд бид “Монголд үйлдвэрлэв” стратегийг хэрэгжүүлэхэд анхаарч ирлээ. Стратегийн ашиг тусыг тодоор харж болно. Бид одоо ган бөмбөлөг, радио дамжуулагчтай шошго, шохой, ажлын хувцас, баяжмалын уут, ажлын гутал, бээлий, хуванцар бүтээгдэхүүнийг дотоодын үйлдвэрлэгчдээс худалдан авч байна. Эдгээр бүтээгдэхүүний ихэнхийг дотоодод анх удаа үйлдвэрлэж байгаа. Оюу толгой компани 2010 оноос хойш дотоодын худалдан авалтад 2.5 тэрбум гаруй ам.доллар зарцуулсан ба цаашид ч энэ тоог нэмэгдүүлнэ.”
Энэ амжилтыг бүтээхэд оролцогч талууд шийдвэрлэх үүрэгтэй байсныг онцлов:
“Манай компанийн бүхий л ололт амжилт хувьцаа эзэмшигчид, Монгол Улсын Засгийн газар, Туркойз хил ресурс, Рио тинто, ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчид, хамгийн гол нь орон нутгийн оролцогч талуудын маань хамтын ажиллагаатай салшгүй холбоотой. Манай компанийн бүхий л ололт амжилт хувьцаа эзэмшигчид, Монгол Улсын Засгийн газар, Туркойз хил ресурс, Рио тинто, ханган нийлүүлэгчид, бизнес эрхлэгчид, хамгийн гол нь орон нутгийн оролцогч талуудын маань хамтын ажиллагаатай салшгүй холбоотой.”
Торрес захирал илтгэлийнхээ төгсгөлд “Оюу толгой шиг хариуцлагатай, тогтвортой уул уурхайн төслүүд МУ-ын эдийн засгийн өсөлтийн үндэс суурь болж байгаа гэдэгт бид гүнээ итгэдэг” гэв.
Гүйцэтгэх захирал Армандо Торресийн илтгэлийн танилцуулгыг эндээс үзнэ үү.
Leave a Reply
You must be logged in to post a comment.