Даланзадгад, Ханбогд болон УБ хот зохион байгуулсан мод тарих арга хэмжээнд ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд идэвхтэй оролцлоо

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнд “Оюу толгой” компани нэгдэн “100 сая мод” тарих амлалт өгсөн билээ. Мод тарих үйл ажиллагааныхаа нээлтийг 4 сарын 23-нд Ханбогд суманд, 5 дугаар сарын 7-нд Даланзадгад суманд , 5 дугаар сарын 15-ны Ням гарагт “Үндэсний цэцэрлэгт хүрээлэн”-нд амжилттай зохион байгууллаа.

Энэхүү мод тарих арга хэмжээнд 30 гаруй ханган нийлүүлэгч, гүйцэтгэгч компаниуд идэвхтэй оролцлоо

Мод тарьж ургуулах, байгаль орчноо хамгаалах үйлсэд идэвх санаачилгатай оролцож байгаа та бүхэндээ дахин талархсанаа илэрхийлж байна.