1. Монгол улсын Засгийн газрын Оюу Толгой дахь хувь эзэмшлийн тухайд
2000 онд Айвенхоу Майнз компани Оюу Толгойн хайгуулын лицензийг Би Эйч Пи Биллитон компаниас авч 2001 оны 7-р сард Оюу Толгойн ордыг нээсэн бөгөөд Оюу Толгойн лицензийг эзэмшигч Айвенхоу Майнз Монголиа Инк компани 2009 онд албан ёсоор Оюу Толгой ХХК болсон. 2009 оныг хүртэл Айвенхоу Майнз Оюу Толгойн хайгуул, бэлтгэл ажилд 1 тэрбум орчим ам долларын хөрөнгө оруулалт хийсэн байна. Айвенхоу Майнзаас хийсэн энэхүү хөрөнгө оруулалт нь үндсэн хөрөнгө болон зээл хэлбэрээр хийгдсэн Оюу Толгой ХХК-ийг байгуулах хүртэлх хувь эзэмшигчийн зээл болно.
2009 оны 10-р сард олон жил хэлэлцсэний дараа Монгол улсын Засгийн газар, Айвенхоу Майнз болон түүний стратегийн түнш Рио Тинто компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан. Хөрөнгө оруулалтын гэрээгээр зэс-алтны томоохон уурхайг байгуулах, ашиглалтанд оруулах цогц ажлын хүрээг баталгаажуулсан юм.
Монгол улсын Засгийн газар Оюу Толгойн энгийн хувьцааны 34%-ийг, Айвенхоу 66%-ийг эзэмших болсон. 34%-ийн эзэмшлээрээ Монгол улсын Засгийн газар компанийн өмчийг бүрдүүлсэн хувь нийлүүлэгчийн төлбөрийг хамтран хариуцах болж ингэснээр Засгийн газар ирээдүйн үйл ажиллагаанаас орох бэлэн мөнгөний орлогоос эргүүлэн төлөх юм. 2009 оны 10-р сард Хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурснаар Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажил эрчимтэй явагдаж эхэлсэн. Оюу Толгой төслийн бүтээн байгуулалтын ажлыг урагшлуулахад нэмэлт хөрөнгө оруулалтыг босгох шаардлага хувь нийлүүлэгчдийн (Монгол улсын Засгийн газар болон Айвенхоу Майнз) өмнө тулгараад байгаа болно.
Хувь нийлүүлэгчдийн гэрээний дагуу Засгийн газар төслийг санхүүжүүлэхэд оруулах өөрийн хувь хэмжээг Айвенхоугаас гаргах хүсэлт гаргах боломжтой бөгөөд ингэсэн тохиолдолд Монгол улсын Засгийн газар Оюу Толгойтой холбоотой төлбөрийг төлөх юм. Төлбөрийг Засгийн газраас шууд бус харин үйл ажиллагаанаас орох бэлэн мөнгөөр төлөх бөгөөд төлбөрт хүү тооцогдоно. Оюу Толгойн бүтээн байгуулалтанд 2012 оны 8-р сарыг хүртэл 6 тэрбум ам.долларын капитал хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа болно. Айвенхоу болон тус компанийн томоохон хувь эзэмшигч Рио Тинто Оюу Толгойн санхүүжилтийг бүрэн хариуцаж байгаа бөгөөд зээл хэлбэрээр санхүүжилтийг олгож байгаа болно. Оюу Толгой 2013 оноос орлого олж эхлэх бөгөөд орлогыг үйл ажиллагааны зардал, капитал хөрөнгө оруулалт болон хүүгийн төлбөрт зарцуулна. Оюу Толгой ХХК орлого олохоосоо өмнө буюу өнөөг хүртэл Засгийн газарт татвар, хураамжийг төлж байгаа болно. Монгол улсын Засгийн газрын төлөх зээлийг ногдол ашиг төлөхөөс өмнө төлж барагдуулах юм. Зээлийг төлсний дараа Монгол улсын Засгийн газар Оюу Толгой компанийн төлж буй татвар, хураамж, мөн ногдол ашгийг авна.
2. Монгол улсын Засгийн газрын Оюу Толгойд эзэмшиж буй 34% буурч 6.8% болсон уу?
Үгүй.
Монгол улсын Засгийн газар төрийн өмчит Эрдэнэс МГЛ компаниар дамжуулан Оюу Толгой ХХК-ийн 34%-ийг эзэмшдэг бөгөөд энэ хувь хэмжээ огт өөрчлөгдөхгүй. Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу энэхүү эзэмшлийн хувь хэмжээ хэзээ ч буурахгүй бөгөөд харин ч Хөрөнгө оруулалтын гэрээний нөхцөлд зааснаар энэхүү хувь хэмжээ 50% хүртэл өсөх боломжтой.
3. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр үүнийг үгүйсгэж байгаа. Яагаад ийм мэдээлэл гарч байна вэ?
Энгийн болоод давуу эрхтэй хувьцааны талаарх буруу ойлголтоос үүдэн ийм мэдээлэл гарч байна. Монгол улсын Засгийн газар Эрдэнэс МГЛ компаниар дамжуулан Оюу Толгой ХХК-ийн 34%-ийг эзэмшдэг бөгөөд үлдсэн 66%-ийн Айвенхоу Майнз ХХК эзэмшдэг. Үүнийг график 1-д үзүүлэв.
График 1: Монголын Засгийн Газрын эзэмшлийн 34% огт өөрчлөгдөхгүй
< Graph goes here >
4. Тэгвэл яагаад зарим улс төрчид энгийн болон давуу эрхтэй хувьцааны талаар яриад байна вэ? Юуны тухай яриад байна вэ?
Айвенхоу Майнзаас Оюу Толгойд оруулж байгаа зээлийг давуу эрхтэй хувьцаа гэж нэрлэж байгаа. Энэ нь хүмүүсийн дунд үйл ойлголцол үүсгээд буй бололтой. Оюу Толгойн энгийн болон давуу хувьцааг тайлбарлавал:
Давуу эрхтэй хувьцаа | Энгийн хувьцаа/ хөрөнгө | |
---|---|---|
Тогтоосон хүүгийн хэмжээ | тийм | хүү төлөхгүй |
Ногдол ашиг авах эрх | үгүй | Тийм, ашиг болон бэлэн мөнгөн хөрөнгөөс тооцно |
Оюу Толгой ХХК-ийн хөрөнгө, өр төлбөрийг хариуцах эрх | үгүй | тийм |
Оюу Толгой ХХК-ийн ТУЗ-д төлөөлөлтэй эсэх | үгүй | тийм |
Зарим улс төрчид үүнийг буруу ойлгож, давуу эрхтэй хувьцааг энгийн хувьцааны адил эрхтэй гэж ойлгож буй. Давуу эрхтэй хувьцаа нь зээлдэгчид анхлан тогтсон хүүгийн хамт эргүүлэн төлөх зээл юм.
Шүүмж гаргаж буй зарим хүмүүс зээлийн (давуу эрхтэй хувьцааны) үнийн дүнг энгийн хувьцааны дүн дээр нэмж Монгол улсын Засгийн газрын эзэмшиж буй энгийн хувьцаатай харьцуулж үзжээ. Энэ нь хөрөнгийг тооцох зөв арга биш. Монгол улсын Засгийн газрын эзэмшиж буй 34%-ийн үндсэн хөрөнгө хэвээр байгаа бөгөөд зээл төлбөрийг барагдуулсны дараа бэлэн мөнгөний орлогын 34%-ийг авах болно.
Монгол улсын Засгийн газрын 34%-ийн эзэмшил нь энгийн хувьцаа учир давуу эрхтэй хувьцаа гаргасан ч гэсэн энэ хувь хэмжээ огт буурахгүй.
Энэ үл ойлголцлыг зохицуулах үүднээс Оюу Толгой ХХК давуу эрхтэй хувьцааг зээлийн баримт болгож байгаа болно.
5. Тэгвэл яагаад буруу ойлголт гараад байна вэ?
Оюу Толгой төслийн талаарх эдгээр буруу ойлголт нь нэг бол баримт мэдээллийг буруу ойлгосноос болж эс бөгөөс үнэнийг санаатайгаар гуйвуулах зорилготойгоор гаргасан хэмээн бид ойлгож байна.
Монголын Засгийн Газар нь төслийн бүх үеийн турш 34%-ийг эзэмших эрхтэй бөгөөд энэ нь ямар ч нөхцөлд өөрчлөгдөхгүй. Монголын компанийн тухай хуульд хоёр төрлийн хувьцааны ялгааг тодорхой заасан байдаг бөгөөд дараах линкүүдээс тайлбарыг харж болно.
-
“Legalinfo” цахим хуудсанд компанийн тухай хуулийн заалтын тайлбар: http://www.legalinfo.mn/insys/lawmain.php?vlawid=1420
- Компанийн Засаглалын Хөгжлийн Төвийн цахим хуудсан дээрх Компанийн тухай хуулийн компанийн хөрөнгийн тухай http://www.cgdc.org.mn/mongolian/index.php?option=com_content&view=article&id=12%3A2010-04-27-08-11-31&catid=8%3Acompanylaw&Itemid=5&limitstart=3 .
6. Айвенхоу давуу эрхтэй хувьцаа нэмж гарган, түүнээс болж Оюу Толгой дахь Монголын Засгийн Газрын эзэмшил нь багассан гэж ойлгож байгаа.
Төслийг цааш нь үргэлжлүүлэхийн тулд Айвенхоу компани энэ жил 500 сая ам.долларын давуу эрхтэй хувьцаа нэмж гаргасан. Энэ нь давуу эрхтэй хувьцаа учир санхүүгийн гүйлгээг баталгаажуулж буй хэрэг бөгөөд Монголын Засгийн газар 34%, Айвенхоу 66%-ийн эзэмшлийн статуст ямар ч нөлөө үзүүлэхгүй.
Хариулт үлдээнэ үү