“Гэрэлт” төсөл

Оюу толгой компани хүүхэд залуучуудад илүү тод, эрүүл ирээдүйг бүтээлцэхэд онцгой ач холбогдол өгсөөр ирсэн. Энэ хүрээнд томоохон өөрчлөлт авчирахын тулд ТББ-уудтай хамтран ажиллаж байна. Үүний нэг тод жишээ нь өсвөр насныханд хандсан сэтгэл зүй, нөхөн үржихүйн эрүүл мэндийн Гэрэлт төсөл юм. Энэхүү төслийг тав дах жилдээ хэрэгжүүлж байна. 2020 оноос хойш хамтрагч байгууллагуудтайгаа хамтран уг төслөө хэрэгжүүлж буй бөгөөд сэтгэл зүйн зөвлөгөөний өрөө , эрүүл мэнд спортын клубуудыг гэр хороололд байрлах ЕБС-дад байгуулж өглөө. Ингэхдээ мэргэжлийн сэтгэл зүйчидтэй хамтран ажилласан төдийгүй үе тэнгийн сургалтаар нэгэндээ ойлголт мэдээлэл өгөх аргыг барьж ажилласан нь өсвөр үеийнхэн бие махбод болоод сэтгэл зүйн асуудлаа даван туулахад онцгой тус дэм болсон юм. Одоогоор 17 сургуульд тус төсөл хэрэгжээд байна. 2024/25 хичээлийн жилд Баянзүрх дүүргийн дөрвөн сургуульд тус төслөө хэрэгжүүлж байна.