“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан”-аас зарласан “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийн сонгон шалгаруулалт явагдаж, шалгарсан 57 оюутанд сургалтын тэтгэлэгийн батламжийг өнгөрсөн ням гаригт гардууллаа. “Говийн Оюу Хөгжлийг дэмжих сан”-гаас Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Говийн Оюу – Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр зарладаг. Энэ удаагийн тэтгэлэгт 40 оюутан шинээр хамрагдаж байгаа бол үлдсэн оюутнууд нь өмнөх хичээлийн 3.4-ээс дээш голч дүнтэй суралцсан тул тэтгэлэгт дахин хамрагдаж байна. “Говийн оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрт Өмнөговь аймгийн 12 сумаас тэнцэж 2017-2018 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт хамрагдан батламжаа гардан авсан оюутнууддаа баяр хүргэе!
Хариулт үлдээнэ үү