“Оюу толгой” компанийн санхүүжилттэй “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь Монгол Улсын магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудад Өмнөговь аймгаас амжилттай суралцаж буй оюутан залуусыг дэмжих зорилгоор сургалтын төлбөрийн тэтгэлэг олгох “Говийн Оюу-Оюутны тэтгэлэг” хөтөлбөрийг жил бүр зарладаг билээ. Уг тэтгэлэгт хөтөлбөрт шалгарсан 55 оюутанд батламж гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн ням гаригт болж өнгөрлөө. “Говийн Оюу Хөгжлийг Дэмжих Сан” нь гурван жилийн хугацаанд Өмнөговь аймгийн нийт 142 оюутанд тэтгэлгээ олгоод байна. 2018-2019 оны хичээлийн жилд сургалтын төлбөрийн тэтгэлэгт шалгарсан оюутнууддаа баяр хүргэж, сурлагын өндөр амжилт хүсье!
Leave a Reply
You must be logged in to post a comment.