Монгол улсын болон бүс нутгийн хэмжээнд эдийн засгийн үндсэн тулгуур болох хөдөө аж ахуйн салбарын тогтвортой хөгжлийг дэмжих чиглэлээр “Оюу толгой” компани нь энэхүү хөтөлбөрийг хэрэгжүүлдэг. Тус хөтөлбөр нь төр засгийн бодлого, аймаг орон нутгийн үндсэн чиглэлийн хүрээнд төрийн болон мэргэжлийн байгууллагуудтай хамтран ажиллаж Өмнөговь аймгийн хэмжээнд хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, жижиг дунд бизнесийг дэмжих, бүтээгдэхүүний үнэлэмжийг нэмэгдүүлэхэд дэмжлэг үзүүлэх зэрэг чиглэлүүдээр орон нутгийн оролцогч талуудтай хамтран ажиллаж байна.
Өрхийн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, малчдын амьжиргааг дэмжих: Уламжлалт мал аж ахуй эрхэлж ирсэн малчин өрхүүдийг зах зээлийн эдийн засгийн харилцааны зүй тогтлын дагуу үйлдвэрлэл эрхлэгч, зах зээлд өрсөлдөх чадвар бүхий бизнесийн нэгж болгон хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх.
Мал аж ахуйн менежмент, малын эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах: Бүс нутгийн хэмжээнд бэлчээрийн даацад тохирсон, сүргийн зохистой бүтэц бүхий эрүүл, чанартай мал аж ахуйг уламжлалт арга барил болон дэвшилтэт технологитой хослуулан хөгжүүлж, малын гаралтай бүтээгдэхүүний эрүүл ахуй, чанарын нөхцөлийг нэмэгдүүлэх.
Мал аж ахуйн салбарын суурь нөхцөл, түүний ашиглалтын менежмент: Мал аж ахуйн салбарын тогтвортой үйл ажиллагааны суурь болох бэлчээр нутаг, усан хангамжийн нөөцийн ашиглалтын менежментийг сайжруулах, уст цэгийн хүртээмжийг нэмэгдүүлэх талаар оролцогч талуудын санал санаачилгыг дэмжих, хамтын оролцоонд тулгуурлан хэрэгжүүлэх.
Хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэл, хоршооны хөгжлийг дэмжих: Хөдөө аж ахуйн салбарыг хөгжүүлэх, бүтээгдэхүүн үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх зорилгыг хүрээнд малчдаас гарсан хамтран ажиллах аливаа санаачилгыг дэмжих, малчдын оролцооны байгууллагыг чадавхжуулж, улмаар ХАА-н гаралтай бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх, зах зээлд нийлүүлэхэд дэмжлэг үзүүлэн, сургалт зөвлөгөө өгөх, чадавхжуулах зэрэг чиглэлүүдээр хамтран ажилладаг.
Бэлчээр амьжиргааг сайжруулах удирдлагын төлөвлөгөөг эндээс үзнэ үү.
Хариулт үлдээнэ үү