Боловсон хүчний сургалтын мэдээлэл

Оюу Толгой ХХК-иас Сургалтын 5 жилийн стратеги төлөвлөгөөг боловсруулан Монгол улсын Засгийн газарт танилцуулсан бөгөөд төлөвлөгөөнд 2013 онд үндсэн үйл ажиллагаа эхлэх үед 3000 гаруй ажилтантай болох тухайгаа тусгасан болно.

Сургалтын анхны хөтөлбөрийг Даланзадгад болон Эрдэнэт хотын сургуулиудад эхлүүлэн эхний 140 суралцагчийг бүртгэж хөтөлбөрт хамруулаад байна.

Одоогийн байдлаар Оюу Толгой ХХК сургалтын бүртгэл явуулахгүй байгаа болохыг мэдэгдье. 

Сургалтын хөтөлбөрийн бүртгэлийг 2011 оноос үргэлжлүүлэх бөгөөд холбогдох мэдээллийг цаг тухайд нь олон нийтэд зарлах болно. 

Оюу Толгой ХХК Монголын боловсон хүчнийг сургах, хөгжүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд Монгол улсын Засгийн газар, үндэсний болон олон улсын боловсролын байгууллагуудтай хамтран ажилладаг.


Comments

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн