Нэмэлт мэдээлэлийг:
Ц.Ганзориг
Гар утас: 99085617
Баянмарз компанийн захирал Оюу Толгой төсөл хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагаанд онцгой анхаардаг гэж ярив
Монгол улс, Улаанбаатар (ot.mn) – Говь-Сүмбэр аймгийн Чойр дахь уул уурхайн Мэргэжлийн Сургалт, Үйлдвэрлэлийн Төвийн нэгэн ханган нийлүүлэгч Өмнийн Говийн аварга том уурхайтай хамтран ажиллаж байгаадаа их баярлаж явдаг гэж ярилаа. Тэрбээр Оюу Толгой компанийн аюулгүй ажиллагааны чиглэлээр баримталж буй бодлого, үйл ажиллагаа өөрийнх нь компанийн үйл ажиллагаанд чухал нөлөө үзүүлснийг онцоллоо.
“Би янз бүрийн захиалагчидтай олон төсөл дээр ажиллаж байлаа. Гэхдээ Оюу Толгой компани шиг хүмүүсийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны төлөө анхаардаг захиалагчтай таарч байсангүй” гэж Баянмарз компанийн захирал С.Ганболд ярилаа. Түүний компанид 45 ажилчид ажилладаг бөгөөд тэдгээрээс 8 нь инженер юм. “Би анх удаа л аюулгүй ажиллагааны бүхий л талыг анхааран ажиллаж байна” гэж тэрбээр дурдлаа.
Оюу Толгой ХХК-ийн Гүйцэтгэх Ерөнхий Захирал Камерон МакРей Баянмарз компанийн үйл ажиллагаанд Оюу Толгойн баримталдаг эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны стандартууд тус дэм болж буйд сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлэв.
“Бид ослыг тэг түвшинд байлгах бодлогыг баримталж ажилладаг. Аюулгүй байдал эхэнд, төгсгөлд бас байнга бидний анхааралд байх энэхүү бодлого Баянмарза компанид тус дэм болж буйд баяртай байна.”
Баянмарз нь 100% Монгол эзэмшил бүхий барилгын компани бөгөөд түүний хамт олон Оюу Толгой төслийн санхүүжилтээр Чойр хот дахь МСҮТ-ийн төвийг өргөтгөн сайжруулах 2 сая 500 мянган төгрөгийн өртөгт ажлыг гүйцэтгэж байна.
Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолын үеэр Чойрын МСҮТ-ийн захирал Г.Энхбат “Оюу Толгой төсөл бидэнд шинэ нөөц бололцоо нээж өглөө” гэж хэлсний дараа Ганболд үг хэлэхдээ “ Оюу Толгой төсөл бидэнд их боломж олгож байна” гэв.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү