Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: 9911-1851
Даланзадгадын оршин суугчид Оюу Толгой төслийн ачаар олон хүмүүсийн амьдрал дээшилж буйд талархаж байна
Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Оюу Толгой компани “Монголчуудад давуу эрх олгох” санаачилгынхаа хүрээнд Өмнийн говийн бизнес, аж ахуйн нэгжүүдэд тусалж, дэмжихэд ихээхэн анхаарч байгаа бөгөөд энэхүү ажлыг Даланзадгадад байдаг Оюу Толгой компаний салбар офис гардан хэрэгжүүлдэг.
Нутгийн оёдлын цехийн эзэн Отгонцэцэг бизнесээ өргөжүүлж, илүү олон оёдлын машин багтаах боломжтой ажлын байр барихаар шийдсэн байна.”Оюу Толгой үнэхээрийн ач тустай үйл ажиллагаа явуулж байгаа. Би одоо ажилчдынхаа цалинг амархан тавьж өгдөг болсон. Хүмүүсийн амьдралд үнэхээрийн их өөрчлөлт орсон.Олон ч айл өрхийн амьжиргаа сайжирсан” гэж Отгонцэцэг ярилаа.
Б.Цэрэнчимэд бол Оюу Толгой компанийн Орон нутгийн хангамж, ханган нийлүүлэлтийн хөгжлийн хэлтсийн мэргэжилтэн. Энэ ажил үүргийнхээ хүрээнд Цэрэнчимэд хангамжийн хэлтсийн тэргүүн эгнээнд орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй тулж ажилладаг байна.Эдгээр боломжит орон нутгийн ханган нийлүүлэгчид яаж өндөр чанартайгаар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг Оюу Толгой төсөлд нийлүүлж болох гэдэг асуудал түүний ажил юм.
Дээр нь бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг яаж тогтвортойгоор, байгаль орчинд ээлтэй байдлаар Оюу Толгой төсөлд нийлүүлэхэд онцгойлон анхаардаг.
“Ихэндээ жижиг дунд бизнес, аж ахуйн нэгжүүд болон хувь хүмүүс Оюу Толгой компани ямар бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг хүсэж байгаа талаар сайн ойлгохгүй байсан тул эхний үед бага зэрэг бэрхшээлтэй тулгарч байсан. Бид харилцагчиддаа өөрийн компанийн хэрэгцээ шаардлагыг тайлбарлан таниулж байнга дэмжлэг үзүүлж ажилладаг” гэж Цэрэнчимэд ярив.
Тус хангамжийн хэлтэс хэд хэдэн оёдлын бизнесийг байгуулахад тусалсан байна. Шинжлэх Ухаан Технологийн Их Сургуулийн багш нар оёдолчдыг сургасан бөгөөд одоо 80 гаруй оёдолчин Оюу Толгой төсөлд ажлын хувцас оёж нийлүүлдэг. Оюу Толгой компаниас нийт 150 гаруй сая төгрөгийн (120,000 ам.доллар) захиалга өгсөн байна .
Одоогоор Монголын 1,000 гаруй компани Оюу Толгойн бүтээн байгуулалтанд оролцож өдөр бүр 10.4 тэрбум буюу 8 сая ам.долларын бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлэн ажиллаж байна.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Хариулт үлдээнэ үү