Зөв сонголт хийх

Бидний ажлын арга барил нь ямарваа сонголт хийхийн өмнө нөхцөл байдлыг тунгаан ойлгох, үнэлэхэд тус дэм болохуйц тодорхой хил хязгаарыг зааж өгдөг юм. Тус баримт бичиг нь зарим хэцүү нөхцөл байдалд ямар үйлдэл хийхээ тодорхойлоход бидэнд тусалдаг билээ. Сонголтын өмнө ирсэн бол өөртөө дараах асуултыг тавь:

  • Миний үйлдэл Бидний ажлын арга барил болон Рио Тинтогийн бодлого, стандартад нийцэх үү?
  • Би найз нөхдөдөө, гэр бүлийнхэндээ юу хийхийг зөвлөх байсан вэ?
  • Миний үйлдлийн талаар бусад хүн юу гэж бодох вэ?
  • Сонины нүүрэн дээр энэ тухай гарвал яаж харагдах вэ?

Хэрвээ танд эдгээр асуултын аль нэгэнд хариулахад хэцүү байвал ямарваа үйлдэл хийхээсээ өмнө зөвлөгөө авах нь зүйтэй.