Биологийн олон янз байдал

Ургамал ба амьтны аймаг

Биологийн олон янз байдлыг өөр өөрөөр тодорхойлсон байдаг. “Оюу толгой”-н хувьд гараг ертөнц дээрх олон төрлийн амьд биет – төрөл бүрийн амьтан, ургамал, микро-организм болон тэдний бүрдэл хэсэг болсон экосистемийг биологийн олон янз байдал хэмээн авч үздэг. Бидний үйл ажиллагааны улмаас учрах нөлөөг бууруулан биологийн олон янз төрлийг хамгаалахад гар бие оролцож, улмаар өмнийн говийн бүсэд үр ашгаа өгөхөд зорьж ажиллах юм.

Биологийн олон янз байдлын хамгааллын талаарх үйл ажиллагаа, судалгаа, хяналтшинжилгээний үр дүнгийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг компанийн Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан, түүнчлэн Байгаль орчин, нийгмийн нөлөөллийн үнэлгээ–нээс үзнэ үү.

Ургамлын аймаг: Өмнөговийн ургамлын аймгийг хамгаалах

Ургамлын аймаг: Өмнөговийн ургамлын аймгийг хамгаалах

“Оюу толгой”-н уурхайн ойр орчимд 158 зүйлийн ургамлыг судалгаагаар тогтоожээ. Бид хяналт тавьснаар ургамалжилтад үзүүлэх сөрөг нөлөөг бууруулж, үйл ажиллагаагаа явуулах боломжтой гэж үзэж байна.

Үүний тулд ургамлын бүрхэвчийг аль болох бага хөндөх, хөндсөн аливаа газрыг бүрэн нөхөн сэргээх үүднээс газар нутаг, нөхөн сэргээлт, ургамалжилтыг хамгаалахад чиглэсэн төрөл бүрийн стратеги боловсруулаад байна.

Мөн ургамалжилтын хяналт судалгааны цогц хөтөлбөрийг “Оюу толгой”-н уурхай, түүний ойр орчимд хэрэгжүүлж байгаа бөгөөд энэ тухай Байгаль орчныг хамгаалах төлөвлөгөөний хэрэгжилтийн тайлан–д дэлгэрэнгүй тусгасан болно.

Амьтны аймаг: Ан амьтанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, дүрвэхгүй байх нөхцөл, амьдрах орчин бүрдүүлэх

Говь нутаг эрс тэс уур амьсгалтай хэдий ч ховор, улсын тусгай хамгаалалтад орсон олон тооны төрөл зүйл бүхий биологийн олон янз байдлын хувьд баялаг юм. Бидний үйл ажиллагаанаас эдгээр төрөл зүйл, тэдний амьдрах орчин, тоо толгой, шилжилт хөдөлгөөн зэрэгт учруулах саад, сөрөг нөлөөг бууруулах зорилт тавин ажиллаж байна. Тухайлбал, нүүдлийн хөхтөн, шувуудын төрөл зүйл, шувуудын үүр засах газар, жижиг хөхтөн амьтдын түр орогнох байр зэрэгт нөлөөлөхүйц байдлаар ургамалжилтад үзүүлэх нөлөө үүнд багтана. Бид үүнийг хэрэгжүүлэхдээ ан амьтдын ажиглалт, судалгааг өргөн хүрээнд хийдэг бөгөөд ан амьтдын судалгаа хийх, өмнийн говийн бүс нутагт биологийн олон янз байдлыг алдагдуулахгүйн тулд ан амьтдыг хамгаалах үндэсний, олон улсын байгууллагуудтай түншлэл тогтоогоод байна.