Байгаль орчин

Бид энэ зорилгоо биелүүлэхээр байгаль орчны мэргэжилтнүүд, орон нутгийн ард иргэдийн санал, зөвлөгөөг тусгаж, олон тооны хөтөлбөр, удирдлагын арга барилыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ус, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа, хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид дараах хууль тогтоомж, шаардлагыг мөрддөг. Үүнд:

  • Монгол Улсын холбогдох бүх байгаль орчны хууль тогтоомж, дүрэм журам, стандарт
  • Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн уул уурхайн стандарт
  • Төслийн зээлдүүлэгчдийн (Олон улсын санхүүгийн корпораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк) байгаль орчны шаардлага, стандарт
  • Рио Тинто группийн байгаль орчны бодлого, стратеги, стандарт
  • Байгаль орчны гүйцэтгэлд тогтмол хяналт шинжилгээ хийж, байгаль орчны хяналт шинжилгээний дотоод хөтөлбөрөө дагаж мөрддөг.

Бид орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, байгаль орчны бодлого, төлөвлөгөөгөө үргэлж шинэчлэн сайжруулж, байнга хяналт тавьдаг. Бид байгаль орчны нөлөөний талаар бүрэн дүүрэн ил тод байж, хяналт шинжилгээний үйл ажиллагааны тоо баримт зэрэг үйл ажиллагааныхаа талаарх олон тооны нарийвчилсан судалгаа, хөндлөнгийн байгууллагын тайланг хэвлэн нийтэлдэг билээ. Бид олон салбарт чиглэсэн арга барилаар ажилладаг. Тухайлбал: