Оюу толгой компанийн эрхлэн явуулдаг “Ажилчдын дуу хоолой” цувралын шинэхэн дугаар болох “Гүний уурхай төсөл – Үр өгөөжтэй урт хугацааны түншлэл” дугаар гарлаа.
Оюу толгойн худалдан авалтын зарчим нь дотоодын гэрээлэгч байгуулагууд болон ажилчдыг Төсөлд гар бие оролцоход эрх тэгш бололцоогоор хангахад анхаарч ажилладаг.
Эдгээр хүчин чармайлтууд нь дотоодын гэрээлэгч компаниудыг гэрээний үүргээ биелүүлэхийн хажуугаар өсөж хөгжих боломжтой төслүүдийг бий болгоход чиглэгдэж байгаа юм.
Энэ удаагийн Ажилчдын дуу хоолой цувралаар, Гүний уурхайн төслийн худалдан авалтын үйл ажиллагаанд дотоодын ханган нийлүүлэлтийг хөгжүүлэхэд болон тогтвортой ханган нийлүүлэлтийн сүлжээг бий болгоход чиглэгдсэн зарим амжилтын түүхүүд болон бусад дэлгэрэнгүй мэдээллүүдийг доорх холбоосоор авах боломжтой.