Хаягдал хадгалах байгууламж

Уурхайгаас олборлосон хүдэр нь баяжуулах үйлдвэр рүү орж, нэг хэсэг нь баяжмал, нөгөө хэсэг нь зутан хэлбэрийн хаягдал болдог. Тэр хаягдлыг шууд ил задгай хаях нь экологийн тэнцвэрт байдалд сөргөөр нөлөөлж болох учир тусгай барьсан зориулалтын далан буюу хаягдал хадгалах сан үүсгэн барьж хадгалдаг. Уг барьсан даланг болон хадгалагдаж буй хаягдлыг нийтэд нь хаягдал байгууламж гэж нэрлэдэг.

Оюу толгойн уурхай нь тал газар байрладаг тул хамгийн тохиромжтой шийдэл болох 4 талаас нь хашсан далан барьсан. Энэхүү далан нь гадагш тэлэх аргачлалаар баригддаг бөгөөд задрах эрсдэл хамгийн багатай аргачлал юм.

Оюу толгойн Баяжуулах үйлдвэр хөвүүлэн баяжуулах шат дамжлага болон дамжуулах хоолойг хамгаалахын тулд 10 төрлийн бодис ашигладаг. Эдгээр бодисууд нь олон шат дамжин далан руу ирдэг бөгөөд тухайн бодисууд агаарт задардаггүй, амьд бие махбодод хуримтлагдах шинж чанаргүй юм.

Бид далангийн барилгын удирдлагадаа Rio Tinto-н D5 буюу “Хаягдлын сан, усан сангийн удирдлага” гэсэн стандартыг дагаж байгаа бөгөөд энэхүү стандарт нь ANCOLD стандарт дээр суурилсан байдаг. D5 стандартын дагуу далангийн барилгын ажлын зураг төсөл эхлэхээс авхуулаад барилгын гүйцэтгэлийн ажлын явц болон ашиглалтын үйл ажиллагаа хийлгэдэг.

Оюу толгойн уурхайн Хаягдал хадгалах байгууламжын засаж сайжруулах төлөвлөгөө, гүйцэтгэлийн хамгийн сүүлийн тайланг эндээс авна уу.