Бидний үйл ажиллагаа, бүтээн байгуулалтын стратегийн гол цөм нь байгаль орчинд хүндэтгэлтэй хандахад оршино. Бид үйл ажиллагаандаа байгаль орчинд нөлөө учруулахаас сэргийлэх, учруулсан нөлөөг бууруулах, арилгах үүрэг хүлээсэн билээ.
Говийн цөл нутаг нь байгалийн өвөрмөц тогтоцтой, түүнийг хамгаалах шаардлагатай байдаг. Бид үйл ажиллагаагаа дуусах үед байгаль орчинд эерэг нөлөө үзүүлсэн байх ерөнхий зорилго өмнөө тавьдаг.
Өөрөөр хэлбэл, энэ нь бидний үйл ажиллагаанаас байгаль орчинд учруулах нөлөөг багасгах, байгаль орчны хамгаалалд хувь нэмрээ оруулах, улмаар үйл ажиллагааны үр дүнд тус бүс нутагт эцсийн дүндээ үр өгөөж үлдээнэ гэсэн үг юм.