Сургалт, мэдлэг

Ажил үүргээ аюулгүй явуулахад нь шаардлагатай сургалт, ур чадвар, мэдлэгийг ажилтан бүрд олгох зарчмыг эрүүл мэнд, аюулгүй ажиллагаандаа голлон баримталдаг.

“Оюу толгой” компани нь үндсэн болон гэрээт ажилтан, зочдод зориулан чиг баримжаа олгох, ерөнхий мэдлэг олгох, тухайлсан ажил үүргийн танхимын, ажлын байран дах сургалтыг хослуулан явуулж байна.

Эрсдэлийг үзүүлэх төв

Бид 2013 онд “Оюу толгой” уурхайн цогцолборт Монгол Улс дахь анхны ‘Эрсдэлийг үзүүлэх төв’-ийг нээсэн бөгөөд бидэнд тулгардаг эрсдэлийн учруулж болзошгүй хор хохирлыг тус төвд хамтын оролцоотой, сонирхолтой байдлаар үзүүлж таниулдаг.

Сар тутмын аян

Бид өндөрт ажиллах, гараа хамгаалах, цахилгааны аюулгүй байдал болон бусад гол эрсдэлийн сэдвээр аян байнга өрнүүлдэг.