Бидний аюулгүй ажиллагааны талаар баримтлах зарчмуудын нэг чухал хэсэг бол манлайлал юм. Бүх удирдах ажилтнууд аюулгүй ажлын байрыг бий болгож, дэмжих үүрэгтэй бөгөөд ажлын талбайд баг хамт олонтойгоо байнга нягт хамтран ажилладаг байх ёстой. Өдөр тутмын ажилдаа аюулгүй ажиллагааг тусгаж, улмаар аюулгүй ажиллагааг сайжруулах тал дээр манлайлагч болоход нь удирдах ажилтнуудад туслах олон арга хэрэгслийг ашигладаг. Бид хүн бүрийг аюулгүй ажиллагааны манлайлагч байж чадна гэдэгт итгэдэг. Ажилтан бүрийг баг хамт олныхоо дунд аюулгүй ажиллагааны манлайлагч болох, аюулгүй ажиллагааны ямарваа асуудал, бэрхшээлийг хөндөн гаргаж ирэх, мөн өөрийн болон бусдын аюулгүй ажиллагааг хариуцаж ажиллахыг бид хөхиүлэн дэмждэг.