2011 оноос эхлэн хэрэгжүүлж байгаа шинэ төгсөгчдийг хөгжүүлэх хөтөлбөрийн зорилго нь компанийн ирээдүйн чадварлаг боловсон хүчнийг бэлтгэхэд чиглэгддэг. Энэ хөтөлбөрт хамрагдсанаар шинэ төгсөгчид өөрийн мэргэжлийн дагуу туршлагатай баг хамт олонтой мөр зэрэгцэн ажиллаж дадлага туршлага хуримтлуулахын зэрэгцээ мэдлэг, ур чадвараа сайжруулах чиглэлийн бусад сургалт, хөтөлбөрүүдэд хамрагдах боломжоор хангагддаг юм.