Түгээмэл асуулт, хариулт

1. Хэрхэн ханган нийлүүлэгч болох вэ? Оюу толгойн ханган нийлүүлэгч болохын тулд ямар шаардлагуудыг хангасан байх хэрэгтэй вэ?

“Оюу толгой” компанитай хамтарч ажиллахын тулд Оюу Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэх хэрэгтэй. Энэхүү мэдээллийн санд бүртгүүлэхэд нээлттэй бөгөөд бүртгүүлэх үйл явц нь энгийн хялбар, үнэ төлбөргүй, хугацаа бага шаарддаг. Та бүхэн www.ot.mn цахим хаягийн орон Худалдан авалт хэсгийн “Бидэнтэй хамтран ажиллах тухай” цэсээр орж бүртгүүлээрэй.

2. Оюу Ханган нийлүүлэгчдийн мэдээллийн санд бүртгүүлэхэд асуух зүйл гарвал хаана хандах вэ ?

Бүртгэлтэй холбоотой бүхий л асуудлаар procurement@ot.mn хаягаар холбогдох боломжтой.

3. Өөрсдийн шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээгээ хэрхэн танайд танилцуулах вэ?

Та бүхэн өөрсдийн бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулахын тулд манай офист ирэх ямар нэгэн шаардлага байхгүй ба манай Худалдан авалтын газрын procurement@ot.mn цахим хаягт өөрсдийн танилцуулга холбогдох мэдээллээ ирүүлэхэд хангалттай юм. Бид таны саналыг холбогдох багт дамжуулах бөгөөд шаардлагатай тохиолдолд эргэн холбогддог.

4. Нийлүүлэгчдийн урьдчилсан үнэлгээ гэж юу вэ?

“Оюу толгой” компанийн нийлүүлэгч болон боломжит нийлүүлэгч нь “Оюу толгой” компанийн ЭМААБО, Хүний нөөц болон Бизнесийн ёс зүйн шалгуурт нийцсэн байх ёстой. Нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын урьдчилсан үнэлгээний асуултууд Оюу мэдээллийн санд байгаа ба нийлүүлэгч нь эдгээр асуултад хариулан, нотлох бичиг баримтуудыг системд оруулах хэрэгтэй. Үүний дараагаар манай худалдан авалтын газраас оруулсан мэдээллийг шалгадаг. Нийлүүлэгчийн гэрээ хэрэгжүүлэх чадварын урьдчилсан үнэлгээнд тэнцсэнээр нийлүүлэгч нь тендерийн урилга хүлээн авах боломжтой болно.

5. Худалдан авалттай холбоотой бичиг баримт холбогдох мэдээллийг хаанаас авах вэ?

Та бүхэн “Оюу толгой” компанийн Худалдан авалтын бодлого, журам стандартууд болон холбогдох бусад бичиг баримттай Худалдан авалт цэсээс олж танилцах бүрэн боломжтой.

6. Одоогийн байдлаар хэдэн ханган нийлүүлэгчид байдаг вэ?
Бид 800 гаруй ханган нийлүүлэгчидтэй хамтран ажилладаг бөгөөд үүнээс 500 гаруй нь үндэсний бизнес эрхлэгчид бөгөөд нийт үйл ажиллагааны худалдан авалтын зардлын 76 хувийг эзэлж байна.Үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого байдаг уу?

“Оюу толгой” компани нь 2011 оноос эхлэн тусгайлан Үндэсний ханган нийлүүлэгчдийг дэмжих бодлого гарган ажиллаж байна. Энэхүү бодлогын хүрээнд үндэсний болон орон нутгийн ханган нийлүүлэгчдийг дэмжих олон төслийг амжилтай хэрэгжүүлээд байна.

7. Оюу толгой компанийн аливаа худалдан авалттай холбоотой асуудлаар хэрхэн холбогдох вэ?

Худалдан авалттай холбоотой бүхий л асуудлаар procurement@ot.mn цахим хаяг болон 11-331880, дотуур дугаар 6000-аар холбогдох боломжтой.

8. Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт болон тендерийн ялгаа юу вэ?
Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт (ОСИХ)-ийн үйл ажиллагаа нь Тендерийн үйл ажиллагааны эхний шат бөгөөд худалдан авах хэрэгцээт бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэх сонирхолтой, чадавх бүхий боломжит ханган нийлүүлэгчид зах зээл дээр байгаа эсэхийг олж тодорхойлох зорилготой үйл явц юм.

Тендерийн үйл ажиллагаа нь “Оролцох сонирхлоо илэрхийлэх хүсэлт” (ОСИХ)-ийн үйл ажиллагаа бүрэн дууссаны дараа явагддаг. Ханган нийлүүлэгчдээс ирсэн саналуудыг хянаж үзсэний үндсэн дээр тухайн ажлыг гүйцэтгэх боломжтой компаниудад Ариба системээр дамжуулан тендерийн урилга хүргүүлдэг.

9. Худалдан авалтын үйл ажиллагаа хир удаан үргэлжилдэг вэ?
Худалдан авалтын үйл ажиллагааны цар хүрээнээс хамааран 1-90 хоногийн хугацаанд үргэлжилдэг.
“Оюу толгой”-н үйл ажиллагааны шаардлагаас хамааран доор жагсаасан Оролцох сонирхол хүлээн авах тухай санал авах хүсэлтэд өөрчлөлт оруулж болно.