“Оюу толгой” ХХК-ийн 2013 оны Тогтвортой хөгжлийн тайланд компанийн ажлын гүйцэтгэл болон хэд хэдэн чиглэлээр өмнийн говьд болон Монгол улсад урт хугацаанд ашиг шимээ өгөх томоохон ажлуудыг толилуулж байна. Гол төлөв аюулгүй ажиллагаа, эрүүл мэнд, байгаль орчныг хамгаалах, бүс нутгийн болон орон нутгийн хөгжил, боловсрол, эдийн засгийн хөгжил зэрэг чиглэлийг анхаарсан энэхүү тайлангаас нийгмийн хөрөнгө оруулалтын 50 гаруй тэрбум төгрөгийн төсөл, хөтөлбөрийн дэлгэрэнгүй танилцуулгыг үзэх болно.