Нэмэлт мэдээллийг:
П.Баярмагнай
Оффис: +976-11-331880
Гар утас: +976-99111851
Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – 10-р сарын 28-ны Баасан гаригт Оюу Толгой болон Энержи Ресурс компаниуд Өмнийн Говийн биологийн төрөл зүйлийг хамгаалахад хамтран ажиллах талаар харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурлаа.
Энэхүү санамж бичгийн хүрээнд хоёр компани байгаль орчны хамгаалал, ялангуяа уурхайгаас Гашуун сухайт хүртэлх зам дагуу зэрлэг ан амьтны мониторинг хийх чиглэлд мэдээлэл солилцож, хамтран ажиллах юм.
Ер нь зэрлэг ан амьтдыг хамгаалах чиглэлд бүс нутгийн бүхий л компаниуд хамтран ажиллах нь илүү үр дүнтэй гэдэгт 2 компани санал нэгдэж байна.
“Оюу Толгой компани биологийн төрөл зүйлийг хамгаалах нь хичнээн чухал болох талаар сайн ойлгодог бөгөөд Өмний Говийн бүс нутгийн байгаль орчинд аль болох бага нөлөө үзүүлэхээр үйл ажиллагаагаа төлөвлөж ажилладаг. Хамтран ажиллах гэж байгаадаа бид их баяртай байгаа бөгөөд уул уурхайн салбарын бусад холбогдогч талууд, түншүүдтэй хамтран ажиллаж байж бидний ажил үр дүнтэй болох юм” гэж Матт Гили ярив.
Хамтын ажиллагаа 2013 оныг дуустал үргэлжилнэ.
ОЮУ ТОЛГОЙ ХХК-ИЙН ТУХАЙ (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.