Оюу Толгой бусад олон салбарт шууд болон шууд бусаар нөлөөлж байна

– ‘Хүчирхэг аж үйлдвэрийг хөгжүүлэх нь’ илтгэл тавилаа –

Монгол улсын Уул уурхайн яам болон Mining.mn байгууллагаас зохион байгуулсан ‘Уул уурхай, металлургийн салбарт хөрөнгө оруулагчдын хоёрдугаар чуулган’ өнөөдөр буюу 11 дүгээр сарын 8-ны өдөр Улаанбаатар хотноо зохион байгуулагдлаа.

Олон улсын хөрөнгө оруулагчдыг татах, тэдний сонирхлыг хөтлөх замаар эдийн засгийн өсөлт хөгжлийг бий болгоход маш чухал үүрэг гүйцэтгэдэг энэ төрлийн хурал чуулганд Оюу Толгой ХХК идэвхтэй  оролцож ирсэн. Энэ удаагийн чуулганд Оюу Толгой ХХК ‘Алтан’ ивээн тэтгэгчээр оролцож байгаа юм.

Энэхүү чуулганд Оюу Толгой ХХК-ийг төлөөлж тус компанийн дэд Захирал Т.Мөнхбат оролцож ‘Хүчирхэг аж үйлдвэрийг хөгжүүлэх нь’ илтгэл тавилаа.

Тэрбээр илтгэлдээ “Ойрын ирээдүйд Монголын төдийгүй дэлхийн эдийн засагт эрдэс баялгийн салбар томоохон байр суурийг эзлэх нь тодорхой байгаа энэ цаг үед хөрөнгө оруулалтын таатай орчин бүрдүүлэх, эдийн засгийг төрөлжүүлэх буюу бусад аж үйлдвэрийн салбарт анхаарлаа давхар хандуулах зүйтэй юм. Энэ ч утгаараа Монголын хамгийн том уурхайн төсөл болох Оюу Толгойн зүгээс зөвхөн уул уурхай салбарыг хөгжүүлээд зогсохгүй бусад салбаруудад үр өгөөжөө шууд болон шууд бусаар өгч байгаа” гэсэн юм.

Энэхүү илтгэлийн бүрэн эхийг энд дарж үзнэ үү.