Оюу Толгой төслийн барилгын ажил 70 хувийн гүйцэтгэлтэй байгаа үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу Толгойд зочлов
Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Оюу Толгой төслийн
орон нутгийн ханган нийлүүлэгчидтэй уулзаж, ажил байдалтай нь танилцлаа
Улаанбаатар, Монгол улс (ot.mn) – Өмнийн Говьд бүтээн байгуулалтын шатандаа яваа алт, зэсийн Оюу Толгой төслийн Монгол ажилчид өнгөрсөн Баасан гарагт Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийг баяртайгаар хүлээн авлаа.
2012 оны зургадугаар сард эхний олборлолтоо хийхээр ажиллаж байгаа Оюу Толгой төслийн их бүтээн байгуулалттай Монгол Улсын Ерөнхийлөгч газар дээр нь үзэж танилцлаа. Оюу Толгой төсөл барилгын бүтээн байгуулалтынхаа эхний үе шатны 70 хувийн ажлыг ардаа хийгээд байгаа билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Оюу Толгойн ажилчдын хоолны газар үдийн зоог барьж Монгол ажилчидтай уулзаж, Оюу Толгой төслийн ажил үйлс, ажилчдын амьдрал, ахуйн талаар нөхөрсөг яриа өрнүүлсэн юм. Оюу Толгой төсөл дээр 10 мянга гаруй монголчууд ажиллаж байгаа бөгөөд мөн Оюу Толгой компани Монгол улсын ирээдүйн ажиллах хүчнийг бэлтгэх зорилгоор манай улсын түүхэнд дэх хамгийн том мэргэжлийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Оюу Толгой төслийн талбайд зохион байгуулсан орон нутгийн ханган нийлүүлэгчдийн үзэсгэлэнг мөн үзэж сонирхсон юм. Оюу Толгойн уурхай олборлолт явуулж, орлого олоогүй байгаа хэдий ч орон нутгийн ханган нийлүүлэгчид Оюу Толгой төсөлд нийт 3.2 тэрбум төгрөгийн бараа бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлээд байгаа билээ.
Оюу Толгой төслийн талбайгаар зочилсныхоо дараа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, Оюу Толгой компанийн ТУЗ-ийн дарга Г.Батсүхийн хамт Өмнөговь аймгийн Ханбогд сумын иргэдтэй сумын ИХТ-ын байранд уулзлаа.
Оюу Толгой компанийн удирдлагууд орон нутгийн иргэдийн санал бодлыг сонсож, төслийн зүгээс Ханбогд суманд үзүүлж байгаа ашиг тусын талаар ярилцлаа. Оюу Толгой компанийн зүгээс Ханбогд суманд дараах тусламж дэмжлэг болон үйл ажиллагааг хэрэгжүүлээд байна. Үүнд:
- Одоогийн байдлаар Ханбогд сумын харьяат 879 ажилчид Оюу Толгойд ажиллаж байна
- 2 тэрбум гаруй төгрөгийн хөрөнгө оруулалтаар сумын төвд МСҮТ-ийг барьсан бөгөөд энэ сургууль 2012 оны дөрөвдүгээр сард албан ёсоор нээлттээ хийнэ. Тус МСҮТ нь жилд 150 гаруй оюутныг сургах, байрлуулах хүчин чадалтай болно
- Ханбогд сумын оршин суугчдын 80 гаруй хувьд хүрч үйлчилсэн анхны шүдний эмнэлгийг тус сумын хүн эмнэлэгт барьж, тоноглож өгсөн
- Сумын дунд сургууль, цэцэрлэгийн өргөтгөлийг барих нийт зардлын 40 хувь буюу 272 сая төгрөгөөр дэмжлэг үзүүлсэн
Нийт 1.2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар хоёр дизель цахилгаан станц, эдгээр станцын засвар үйлчилгээ, түлш шатахууныг ханган нийлүүлсэн билээ.
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж уул уурхайн ажилчидтай хамт үдийн зоог барьж,
Монгол ажилчдын ажил, амьдралын талаар нөхөрсөг яриа өрнүүллээ
Оюу Толгой ХХК-ийн тухай (www.ot.mn)
Оюу Толгой ХХК нь Монголын өмнөд хэсэгт Оюу Толгойн зэс-алтны төслийг хэрэгжүүлж буй Монголын Уул Уурхайн Компани юм. Оюу Толгой нь дэлхий дээр нээгдээд буй порфирын төрлийн зэс-алтны томоохон ордын нэг болно. 2009 оны 10 дугаар сард Монгол Улсын Засгийн Газар, Айвенхоу Майнз түүний стратегийн түнш болох Рио Тинто компанийн хооронд байгуулагдсан Хөрөнгө оруулалтын гэрээний дагуу үйлдвэрлэлийг 2013 оноос эхлүүлэхээр ажиллаж байна. Оюу Толгой ХХК-ийн 66%-ийг Айвенхоу Майнз, 34%-ийг Монгол Улсын Засгийн Газар тус тус эзэмшдэг.
Оюу Толгой ХХК нь байгаль орчин, өөрсдийн ажилтан ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй байдалд анхаарч, тогтвортой хөгжилд хувь нэмрээ оруулж, чин шударгаар үйл ажиллагаагаа явуулахыг эрхэмлэдэг. Бид үйл ажиллагаа явуулж буй орон нутгийн иргэдтэй хамтран ажиллаж, хууль журам, зан заншлыг мөрдөн сахиж, эрх тэгш үр ашгийг хангадаг билээ.
Оюу Толгойн Фейсбүүк болон Твиттер хаягаар бидэнтэй холбогдож болно.
Leave a Reply
You must be logged in to post a comment.