Манай тэргүүлэх чиглэл

Бид амжилтад хүрэхийн тулд ажлаа зөв, шударга гүйцэтгэх ёстой. “Бидний ажлын арга барил” хэмээх бизнесийн ёс зүйн хэм хэмжээг дэлхийн хаана ч, ямар ч ажилд баримталдаг. Ажлаа зөв, шударга гүйцэтгэх нь бидний үнэт зүйлс болох Анхаарал Халамжтай, Зоримог Шийдэмгий, Сониуч Соргог ажиллахыг хэлж буй хэрэг юм. Бидний үнэт зүйлс бол бизнесийн хувьд бидний хэн болохыг, юуны төлөө зорьж байгааг тодорхойлно. “Хөгжил дэвшлийг хамтдаа бүтээе!” стратегийн шинэчилсэн төлөвлөгөө нь бидний тэмүүллийг компанийн зорилго, амжилтын хэмжүүр, зорилттой богино, дунд, урт хугацаанд холбох арга замыг зааж өгөх болно.