БОННҮ-ний тухай
- БОННҮ нь олон улсын санхүүгийн байгууллагуудаас тавьж буй төслийн санхүүжилт хийхэд зайлшгүй хийдэг үнэлгээ бөгөөд 2012 оны 8 дугаар сард олон нийтэд мэдээлсэн.
- Энэхүү баримт бичиг нь төслийн санхүүжүүлэгчид, зээлдэгчдээс тавьж буй олон улсын стандарт болон байгаль орчин, нийгмийн нөлөөллийг бууруулахад баримталж буй манай компанийн стандарттай нийцэж байгаа юм.
- Бид БОННҮ болоод түүний хэрэгжилтийн талаарх хөндлөнгийн бие даасан аудитын байгууллагын дүгнэлтийг анх 2013 онд олон нийтэд мэдээлсэн юм. Бид энэ үед 742 үүрэг амлалтаасаа 678-ыг нь биелүүлсэн бөгөөд хэрэгжилт нь 91 хувьтай байв.
- 2016 онд хэвлэгдсэн бие даасан аудитын байгууллагын шалгалтаар 742 үүрэг амлалтын 728 нь биелсэн буюу хэрэгжилт 98.1 хувь болж өссөн юм.
- Өнөөгийн байдлаар “Оюу толгой” компани нэн даруй засаж сайжруулах, хэрэгжилт дутуу зүйлгүйгээр цаашид биелэлтийг бүрэн хангах бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна.