Ажиллаж буй улс орон бүртээ бид холбогдох хууль тогтоомжийг нь сахин мөрддөг. Та тухайн улсын хууль тогтоомж болоод Бидний ажлын арга барилын зарчмын алийг нь мөрдөхийг шийдэх бол, илүү хатуу шаардлага тогтоосныг нь баримтална.
Хэрвээ тухайн улсын хууль тогтоомж, Бидний ажлын арга барил, эсвэл манай аль нэг бодлого, стандартыг зөрчвөл танд сахилгын арга хэмжээ хүлээлгэнэ. Ингэхдээ ажлаас халах, таны гэрээг цуцлах хүртэл арга хэмжээ авч болно.
Хэрвээ та тухайн улсын хууль тогтоомж, Бидний ажлын арга барил, манай аль нэг бодлого, стандартыг зөрчиж магадгүй ямар нэгэн зүйлийг харвал үл ойшоож орхилгүй, харин мэдээлэх ёстой.
Удирдах ажилтан, хамт ажилладаг хүндээ эсвэл Хүний нөөц, Ёс зүй дүрмийн хэрэгжилт, Хуулийн хэлтсийн ажилтан зэрэг өөрийн итгэж болох хүндээ хандаарай. Мөн та санаа зовнисон асуудлаа Рио Тинтогийн мэдээллийн нууцыг чандлан хадгалдаг, аюулгүй myVoice хөтөлбөрөөр дамжуулан мэдээлж болно. MyVoice хөтөлбөрийг шударгаар ашигласан аливаа ажилтнаас ямарваа байдлаар өшөө авах үйлдлийг тэвчихгүй.
Үлгэрлэн манлайлах – Бидний ажлын арга барилыг ойлгож хэрэгжүүлэхэд нь бусдад тусал.