Хог хаягдал

“Оюу толгой” аль болох бага хог хаягдал үүсгэх, боломжтой бол дахин ашиглах, дахин боловсруулах гэсэн хог хаягдлыг багасгах зарчмыг баримтлан хог хаягдлыг зүй зохистой удирдан зохицуулахыг зорьдог. Ажилтнуудынхаа дунд энэ зан үйлийг хэвшүүлэхийн тулд хог хаягдал гарах эх үүсвэр цэг бүрд тохирох төрлийн хогийн савнуудыг байрлуулж, энэ талаар мэдлэг олгох сургалтыг тодорхой давтамжаар явуулж байна.

Бид хог хаягдлаа дахивар болон идэвхгүй хаягдал, аюултай болон аюулгүй зэргээр дөрвөн төрөлд ангилж, улмаар цааш нь 33 төрөлд ангилан ялгаж, зохих байдлаар хянан удирдаж байна.

Түүнчлэн хоол хүнсний хаягдлыг боловсруулах, бохирдсон хөрсийг биологийн аргаар цэвэрлэх туршилтуудыг хийж байна.