Бид энэ зорилгоо биелүүлэхээр байгаль орчны мэргэжилтнүүд, орон нутгийн ард иргэдийн санал, зөвлөгөөг тусгаж, олон тооны хөтөлбөр, удирдлагын арга барилыг хэрэгжүүлж байна. Тухайлбал, ус, агаар, биологийн олон янз байдал, хог хаягдал, газар зохион байгуулалт зэрэг чиглэлээр олон төрлийн үйл ажиллагаа, хяналт-шинжилгээний хөтөлбөр хэрэгжүүлдэг. Бид дараах хууль тогтоомж, шаардлагыг мөрддөг. Үүнд:
Бид орон нутгийн иргэд, удирдлага, мэргэжилтнүүд, мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөж, байгаль орчны бодлого, төлөвлөгөөгөө үргэлж шинэчлэн сайжруулж, байнга хяналт тавьдаг. Бид байгаль орчны нөлөөний талаар бүрэн дүүрэн ил тод байж, хяналт шинжилгээний үйл ажиллагааны тоо баримт зэрэг үйл ажиллагааныхаа талаарх олон тооны нарийвчилсан судалгаа, хөндлөнгийн байгууллагын тайланг хэвлэн нийтэлдэг билээ. Бид олон салбарт чиглэсэн арга барилаар ажилладаг. Тухайлбал: